1. SKIP_MENU
  2. SKIP_CONTENT
  3. SKIP_FOOTER

Ажлын байрны эрүүл ахуйн дүгнэлт  

Ажын байрны эрүүл ахуйн дүгнэлт гаргуулахадгэр ахуйн тоног төхөөрөмжөөс бусад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдэд машин механизм, тоног төхөөрөмжийн гэрчилгээ авсан байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

Худалдааны чиглэлээр бол

  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээ
  • Тухайн худалдаа үйлчилгээний обьектод ажиллах хүн эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байх
  • Мэргэжлийн үнэмлэхтэй байх
  • “Худалдааны газрын үйлчилгээ” MNS 5021:2004 стандартын шаардлагыг биелүүлсэн байна. /Энэ стандарт худалдааны төв, хүнсний дэлгүүр, бөөний худалдааны төв, хүнсний мухлаг, хүнсний биш барааны дэлгүүр гэж дотроо хуваагдана./

 Хоол үйлдвэрлэл, амралт сувилал, зочид буудал, жуулчны баазын чиглэлээр бол

  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээ
  • Үйлчилгээ явуулах ажлын байрны холбогдох бичиг баримт /түрээсийн гэрээ, шинээр баригдсан барилга бол улсын комисс хүлээж авсан акт/
  • Ажиллагсдын мэргэжлийн үнэмлэх
  • Ажлын байр /хоол үйлдвэрлэлийн зориулалтаар/
  • “Хоолны газрын үйлчилгээ” MNS 4946:2000 стандартын шаардлагыг 85-аас дээш хувьтайгаар хангасан байх.

Хүнсний үйлдвэр, технологийн чиглэлээр бол

  • Үйлдвэрийн барилгыг ашиглалтанд хүлээж авсан тухай улсын комиссын акт
  • Барилгын улсын байцаагчийн дүгнэлт
  • Тоног төхөөрөмжийн ашиглалтын гэрчилгээ
  • Технологийн заавар, жор орцын норм
  • Холбогдох стандартын бүрдэл
  • Технологийн болон дотоодын хяналтын бүртгэл

Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр бол

  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээ
  • Гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээ
  • Үйлдвэрлэл явуулахад мөрдөх технологийн дараалал
  • Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны дүгнэлт
  • Мэргэжлийн ажилчдын үнэмлэх
  • Ажлын байр /үйлдвэрлэлийн зориулалтаар/

Ахуй үйлчилгээний чиглэлээр бол

  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээ
  • Үйлчилгээ явуулах ажлын байрны холбогдох бичиг баримт /Түрээсийн гэрээ, шинээр баригдсан барилга бол улсын комисс хүлээж авсан акт/
  • Үйлчилгээ явуулах дотоод журам
  • Ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн болон түрээсийн гэрээ
  • Ажиллагсдын мэргэжлийн үнэмлэх
  • Үйлчилгээний чиглэлээс хамаарч хэмжих хэрэгслийн баталгаажилт, бүтээгдэхүүний баталгаажилт гэх мэт.

Хөдөө аж ахуйн чиглэлээр бол

  • Газрын зөвшөөрөл
  • Ажлын байрны стандарт, ажиллах журам
  • Тухайн бүтээгдэхүүний гарал үүслийн болон мал эмнэлэг, ариун цэвэр, ургамал хорио цээрийн гэрчилгээ
  • Бүтээгдэхүүний импортын мэдэгдэл
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн эрүүл мэндийн дэвтэр
  • Мал эмнэлэг үржлийн нэгжтэй байгуулсан гэрээ
  • Мал амьтны эрүүл мэндийн болон хээлтүүлэгийн гэрчилгээ
  • Лабораторийн итгэмжлэл
  • “Малын эмийн сан, лабораторийн тоног төхөөрөмжийн жагсаалт
  • Ажиллах боловсон хүчний анкет, диплом, итгэмжлэлийн хуулбар
  • Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт
  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, тарилга, туулгалт ариутгал
  • халдваргүйжүүлэлтийн акт
  • Гал түймэртэй тэмцэх газрын дүгнэлт
  • Байгаль орчинд нөлөөлөх эрсдлийн үнэлгээ
  • Интернэт кафе болон компьютер тоглоомын үйлчилгээний чиглэлээр бол
  • Шинэ барилга бол улсын комиссоор хүлээж авсан акт /түрээсийн байр бол түрээсийн гэрээ, өөрийн барилга байгууламж бол газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар/
  • Тухайн үйлчилгээ явуулах барилгад компьютер, тоног төхөөрөмж суурилуулсан байх үеийн хэмжээс бүхий ерөнхий план зураг /энгийн ойлгомжтой, зай хэмжээг тодорхой тусгасан байх

Авто засвар, авто угаалга, авто үйлчилгээний чиглэлээр бол

  • Байгууллага, аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхний наториатаар батлуулсан хуулбар
  • Газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар
  • Барилга байгууламжийг хүлээн авсан улсын комиссын акт
  • Тус байгууламжид галын мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт
  • Хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжийн техникийн паспорт
  • Хийгдэх засвар үйлчилгээний ажлын технологийн карт
  • Ажиллагсдын анкет, мэргэжлийн үнэмлэх, бичиг баримтын хуулбар
  • Хэрэглэгдэх тос тосолгооны материал, тусгай шингэний баталгаажуулалтын бичиг

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ бол

  • Байгууллага, аж ахуйн нэгжийн гэрчилгээ
  • Байрны түрээсийн гэрээ
  • Дотоод журам, цагийн хуваарь
  • Үнэт эдлэл хэмжих, жин хэмжих хэрэгслэлийг баталгаажуулсан бичиг
  • Үйлчилгээний газар дохиолол хамгаалалтанд бүрэн хамрагдаж, цагдаагийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх
  • Үйлчилгээний газрын ажлын байр нь 8,0 м/кв талбайтай байх бөгөөд бичиг баримт, үнэт зүйлсийг хадгалах сейфтэй байх
  • Галын мэргэжлийн байгууллагаас байцаагчийн дүгнэлт гаргуулах
  • Бохир ус цэвэрлэх байгууламж бол
  • Байгууллага, аж ахуйн нэгжийн гэрчилгээ
  • Бохир ус цэвэрлэх байгууламжийг барих газрын зөвшөөрөл
  • Бохир ус цэвэрлэх байгууламж нь батлагдсан зураг төслийн дагуу баригдсан, зураг төсөлтэй байх
  • Барилга байгууламжийг улсын комиссоор оруулж, барилга ашиглалтанд хүлээн авсан акт
  • Бохир ус цэвэрлэх байгууламжийн бохир усанд лабораторийн шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэн дүгнэлт гаргуулсан байх

Сургалтын байгууллага /сургууль, цэцэрлэг/ бол

  • Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйл:
  • Боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг
  • Боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга
  • Сургалтын төлөвлөгөө /Боловсролын хүрээлэнгийн дүгнэлт/
  • Багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг цолны судалгаа
  • Сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа
  • Санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа
  • Үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа
  • Байгууллагын газрын зөвшөөрөл
  • Ашиглалтанд орох барилга байгууламжид эрүүл ахуй халдвар судлалын хяналт хийлгэх бол
  • Зураг төслийг эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын аль нэг байгууллагаар хянасан зөвшөөрөл, дүгнэлт
  • Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын байгууллагаас барих газрыг зөвшөөрч дүгнэлт олгосон он сар өдөр дүгнэлтийн дугаар
  • Барилга байгууламжийг барьж байх явцад батлагдсан зураг төслийг зөрчсөн эсэх
  • Ашиглалтанд ороход туршилт тохируулга, лабораторийн шинжилгээ хийж, төслийн шийдлийг хангасан эсэх талаар гаргасан дүгнэлт
  • Усны шинжилгээ хийгдсэн эсэх
  • Техникийн нөхцөл авсан баримтууд
  • Хугацаа:30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
  • Хариуцагч: Аймгийн Мэргэжлийн хяналтын газар

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТУХАЙ

GoogleFacebook